Дотоод хяналтын журам

ДАШБАЛБАР СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ  НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг: Ерөнхий зүйл

1.1 Энэхүү нийтлэг журмын зорилго нь хүүхдийн цэцэрлэгийн \цаашид байгууллага гэх\ хэмжээнд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2  Байгууллагын нийт багш ажиллагсад энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.3 Байгууллага нь дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахдаа энэхүү нийтлэг журам болон Монгол улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг удирдлага болгоно.

1.4 Хуульд өөрөөр заагүй бол байгууллагын үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээ \мониторинг\  хийхэд энэхүү нийтлэг журам хамаарахгүй.

Хоёр: Дотоод хяналт шалгалтын зарчим, зорилго, хамрах хүрээ

2.1 Дотоод хяналт шалгалт нь хууль дээдлэх, хараат бус, ил тод, шударга, бодитой, хөндлөнгийн аливаа нөлөөлөлөөс ангид байх зарчимд тулгуурлана.

2.2  Дотоод хяналт шалгалтын зорилго нь байгууллагын үйл ажиллагаа, үзүүлж байгаа ажил үйлчилгээ нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий байгууллага албан тушаалтны болон өөрийн гаргасан шийдвэрт нийцэж байгаа эсэхэд байгууллагын хэмжээнд хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд чиглэнэ.

2.3  Дотоод хяналт шалгалтыг зохих удирдамж төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгууллагын үйл ажиллагааг бүрэн хамарсан байвал зохино.

Гурав:  Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах комисс  түүний эрх үүрэг

3.1  Энэхүү журмын 1.3-т  заасан “Дотоод хяналт шалгалтыг  зохион байгуулах журам”-д өөрөөр заагаагүй бол дотоод хяналт шалгалтын  үүргийг  тухайн байгууллагын ажилтан, ХШҮ-ний мэргэжилтэн,  эцэг эхийн төлөөлөлөөс бүрдсэн  дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах салбар зөвлөл  \”цаашид дотоод  хяналт шалгалтын салбар зөвлөл”  гэх\ гүйцэтгэнэ.

3.2 Дотоод хяналт шалгалтын ажилтан ба ДХШСЗ-ийн бүрэлдэхүүн нь байгууллагын удирдлагад шууд захирагдах бөгөөд зохион байгуулалтын хувьд бусад бүтэц, нэгжээс хараат бус байна.

3.3 Дотоод хяналт шалгалтын салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд томилогдсон ажилтан нь  байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр боловсрол мэргэжил эзэмшиж мэргэшсэн, ажлын дадлага туршлагатай байна.

3.4 Дотоод хяналт шалгалтын салбар зөвлөлийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, үзүүлж байгаа ажил үйлчилгээний чиглэлд тулгуурлан тухайн жилд хийх хяналт шалгалтын ажлын тусгайлсан төлөвлөгөөг боловсруулан эрх бүхий албан тушаалтнаар батлуулан мөрдөж ажиллана.

3.5 ДХШСЗ нь хяналт шалгалтын ажлын дүн, авсан арга хэмжээний талаар улиралд нэгээс доошгүй удаа байгууллагын удирдах зөвлөлийн хурлаар хэлэцүүлж шаардлагатай бол шийдвэр гаргуулж хамт олонд мэдээлнэ.

3.6 ДХШСЗ нь эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэнэ.

3.7 Дотоод хяналт шалгалтын салбар зөвлөл нь дараах нийтлэг эрх үүрэгтэй байна:

3.7.1 Зохих удирдамж төлөвлөгөөний дагуу дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэж дүнг тайлагнах

3.7.2 Хяналт шалгалт явуулахдаа байгууллагын үйл ажиллагаанд болон холбогдох ажилтны ажлыг шалгаж танилцах илэрсэн зөрчил дутагдлын талаар удирдлагатай харилцаж  тайлбар гаргуулах

3.7.3 Илэрсэн зөрчил дутагдлын шалтгаан нөхцөлийг тодруулан зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авах

3.7.4 Шаардлагатай бол илэрсэн зөрчил дутагдлын шалтгаан нөхцөлийг арилгах асуудлаар болон зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах талаар байгууллагын удирдлагад санал тавьж  шийдвэрлүүлэх

3.7.5 Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг өөрийн байгууллагад сурталчлах хэрэгжүүлэх талаар сургалт зохин байгуулах

3.7.6 Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгөх

3.7.7 Холбогдох дүрэм журам байгууллагын стандартыг боловсронгуй болгох талаар судалгаа дүгнэлт гаргах

3.7.8 Дотоод хяналт шалгалтын үр нөлөө болон мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор хөндлөнгийн хөндлөнгийн хяналтын байгууллагаас зөвлөгөө авах, зөрчлийг арилгаж чадахгүй асуудлыг хууль хяналтын эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хамтран ажиллах талаар санал боловсруулан удирдлагад танилцуулах

3.7.9 Байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэл, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилт болон зөрчлийн талаархи мэдээлэлээр удирдлагыг хангах

3.7.10 Хийсэн хяналт шалгалтын талаар бүртгэл хөтөлж мэдээллийн сан бүрдүүлэх

3.7.11 Дотоод хяналт шалгалтаар ноцтой аюул, хор хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн нь тогтоогдвол түүнийг арилгах арга хэмжээг нэн даруй авч эрх бүхий байгууллагад мэдэгдэх

3.8 Энэ журмын 3.7-д зааснаас бусад эрх үүргийг  байгууллагын “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-д тусгана

3.9 Энэхүү журмын 3.7-д заасан эрх үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дотоод хяналт шалгалтын ажилтанд аливаа дарамт шахалт үзүүлэх, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхыг хориглоно.

Дөрөв. Дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаа

4.1  Дотоод  хяналт шалгалтыг дараах чиглэлээр зохион байгуулна

4.1.1 Хууль тогтоомж , Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, нийтээр дагаж мөрдөх эхм хэмжээ тогтоосон эрх зүйн актын хэрэгжилт болон байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэнд тавих хяналт шалгалт

4.1.2 Байгууллагын үйл ажиллагаа, ажил үйлчилгээний чанарт тавих хяналт шалгалт

4.1.3 Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага,  хөдөлмөрийн  дотоод журмын биелэлтэд тавих хяналт шалгалт

4.1.4 Өмчийн бүртгэл тооцоо, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, санхүү бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт

4.1.5 Байгууллагын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журамд заасан бусад хяналт шалгалт

4.1.6 ДХШСЗ нь хяналт шалгалтын талаар бүртгэл хөтөлж, өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай эрх зүйн \хууль, дүрэм, журам, стандарт гэх мэт\ мэдээлэийн сан бүрдүүлж хянал шалгалтын ажлын үр дүн, авсан арга хэмжээний талаар улиралд нэгээс доошгүй удаа байгууллагын удирдлагын хурлаар хэлэлцүүлж шаардлагатай бол шийдвэр гаргуулан хамт олондоо мэдээлж ажиллана.

4.1.7  ДХШСЗ нь хууль тогтоомж, стандарт норм, норматив, зөрчсөн өөрийн байгууллагад байгаа өөрсдийн хүчээр арилгах боломжгүй, арилгаж чадахгүй байгаа зеөрчил дутагдлыг цаг тухайд нь аймгийн МХГ-т мэдээлж ажиллана.

4.1.8 Энэхүү журмын хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтийг улирал бүр цахим хэлбэрээр аймгийн МХГ-т хүргүүлж ажиллана.

4.2  Энэхүү журмын 4.1-д заасан чиглэлээр дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах хэлбэрийг байгууллагын “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-аар зохицуулна.

Тав. Хариуцлага

5.1 Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын дагуу зөрчлийг арилгуулах буюу буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомж , байгууллагын дотоод журамд заасан хариуцлагыг ногдуулна.

5.2  Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал нь гэмт хэргийн шинжтэй  бол асуудлыг хуулийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

БОЛОВСРУУЛСАН:БАГШ                              Г.БАДАМХОРЛОО

 

 

Сэтгэгдэл