Дотоод журам

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:

Цэцэрлэгийн захиргаа болон ажилтнуудын хоорондын өдөр тутмын хөдөлмөрийн харилцааг зохицуулах багш ажилтнуудын хөдөлмөрийн сахилга хариуцлагыг өндөржүүлэх, сургалтын үйл ажиллагааны хэвийн нөхцлийг хангах, чанар үр дүнг дээшлүүлэх,  байгууллагын өөрийн үзэл баримлалыг  хэрэгжүүлэхэд оршино.

Цэцэрлэгийн багш ажилтнууд нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль СӨБ-ын тухай хууль болон ариун цэвэр, эрүүл ахуй, осол аюулгүйн дүрэм журам, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын тогтоол шийдвэр бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад актуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллана.

НЭГ: ХӨДӨЛМӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  • Цэцэрлэг нь СӨНасны 2-6 насны хүүхдэд тэдний нас бие сэтгэхүйн онцлог хэрэгцээ сонирхолд нь нийцсэн сургалтын үйл ажиллагааг эрхлэн явуулах бөгөөд цэцэрлэгийн ажлын нэг өдөр 10 цаг үргэлжилнэ.
  • Цэцэрлэгийн багш ажилтан нь бие эрхтэн сэтгэцийн хувьд эрүүл хүүхдэд хайртай бага насны хүүхдэд зөв үлгэр дууриал болохуйц зохих боловсрол харилцааны соел эзэмшсэн элдэв гаж буруу зуршилгүй хүн байна.
  • Шинээр ажилд орох иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
  • Иргэний үнэмлэх
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Эрүүл мэндийн шинжилгээний дэвтэр
    • Бүлгийн болон дуу хөгжмийн, биеийн тамирын багш ажилд авахдаа багш нарын зөвлөлийн хурлаар баталсан  “багш ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн эрхлэгч шалгаруулж авна.
    • Багш нарын зөвлөлийг цэцэрлэгийн эрхлэгчийн шийдвэрээр томилон ажиллууна.
    • Багш ажилтныг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай 21, 23, 24-р зүйлийг үндэслэн харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилд томилно.
    • Багш ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37,39,40,131-р зүйл, энэ журмын 4-14-р заалтыг үндэс болгоно.
    • Багш ажилтнууд жилд 1-2 удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдана.
    • Ажлаас чөлөөлөгдсөн ажилтан цэцэрлэгийн эрхлэгчийн томилсон хүнд болон өмч хариуцагч эзэн \нярав, ня-бо\д ажлаа биеэр хүлээлгэн өгч тойрох хуудсаар тооцоо хийж дуусгана. Ажил хүлээлцэхэд цэцэрлэгийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүдээс байлцуулна.

ХОЁР: АЖИЛ АМРАЛТЫН ЦАГ

2.1 Цэцэрлэгийн багш ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2  дахь заалтын дагуу ажилтан өдөрт 8 цаг, 7 хоногт 40 цаг хөдөлмөрлөнө.

Бүлгийн багш, туслах багш өдөрт 10 цаг ажиллана. Бүлэгт илүү 2 цагаар  ажиллана.

2.2 Багш ажилтны ажиллах цагийн хуваарь:

–  Эрхлэгч өглөө: 8.30-9.00, үдийн цаг: 13.00-14.00, орой 17:30-18:00 байна

– Арга зүйч, дуу хөгжмийн багш өглөө: 8.00-8:30, үдийн цаг: 13.00-14.00, орой: 17:00-17:30

– Бүлгийн багш нар өглөө: 7:30-8.00, орой 18:00-18:30 байна

– Туслах багш нар өглөө 07:00-07.30, үдийн цаг: 13.00-14.00, орой 18.00-18.30 байна. Шаардлагатай гэж үзвэл багш, туслах багш нар үдийн цагт ээлжлэн үдлэж болно.

– Тогооч, нярав өглөө 07:30-08.00, үдийн цаг 13:00-14:00, орой 17.00-17.30

– Туслах тогооч, гал тогооны туслах ажилтан өглөө: 07.00-07.30, үдийн цаг үдийн цаг 13:00-14:00, орой 16.30-17.00

– Үйлчлэгч, угаагч 07.00-07.30, үдийн цаг үдийн цаг 13:00-14:00, орой 16.30-17.00

– Манаач нар 16,24 цаг, 3 ээлжээр ажиллана./Нэмэлт заалтаар өөрчлөв/

    

2.3 Онцгой тохиолдолд багш ажилтнуудыг илүү цагаар ажиллуулахаар бол Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 74,78 дугаар зүйлийг үндэс болгоно.

2.4 Багш ажилтны ээлжийн амралтыг байгууллагын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан  хичээлийн жилийн эцэст олгоно.

2.5 Багш ажилтны 1 хоног доторх цагийн чөлөөг салбар хариуцсан албан тушаалтан олгож болно. 1 өдрөөс дээш хугацааны чөлөөг ажилтан цэцэрлэгийн эрхлэгчид өргөдөл гарган цохолт хийлгэн бичгээр авна.

2.6 Багш ажилтан ажилд ирсэн явсан цагаа өөрийн биеэр бүртгүүлэх ба хамтын гэрээнд тусгагдсан хүндэтгэн үзэх шалтгаанаар ирэх боломжгүй болбол ажил эхлэхээс 1-2 цагийн өмнө буюу урьд өдөр цэцэрлэгийн захиргаанд мэдэгдэнэ.

2.7 Багш ажиллагсдын хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих зорилгоор 7 хоногийн нэг өдрийн нэмэлт 2 цагийг эрүүл мэндийн цаг  болгон зохион байгуулж байна./нэмэлт заалтаар өөрчлөв./

 ГУРАВ: ЦАЛИН ХӨЛС, ОЛГОВОР, ШАГНАЛ УРАМШИЛ

3.1 Багш ажилтны үндсэн цалинг Монгол улсын хуультогтоомж, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн оны эхэнд хичээлийн жилдээ 2 удаа шинэчлэн тогтооно.

3.2 Тухайн хичээлийн жилд бага бүлэг хариуцан ажиллаж байгаа багш, туслах багшийн сарын үндсэн цалинг ажлын ачаалалаас хамааран цалингийн дээд шатлалаар тогтооно.

3.3 Багш ажилтны нэмэгдэл хөлс болон зэрэг дэвийн нэмэгдлийг хууль тогтоомжийн дагуу ажлын чанар үр дүнгээр олгоно.

3.4 Багш ажилтны ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулалыг  ажлын үр дүнгээс хамааран улирал, хагас жилээр  тодорхой хувиар олгоно.

3.5 Улсын болон аймгийн чанартай уралдаан тэмцээн, олимпиадад амжилт гарган 1-3-р байр эзэлсэн тохиолдолд сарын үндсэн цалингийн 10-20 хувиар тооцож нэмэгдэл урамшуулал олгоно.

3.6 Бүлгийн багшид болон туслах багшид  ходбогдох хууль,  дүрэм журмыг үндэслэн илүү цагаар ажилласан хөлс олгоно. /Багш нарт илүү цагийн нэмэгдлийг олгох тухай журам/-ыг үндэслэн сар бүр тооцож олгоно. /нэмэлт заалтаар өөрчлөв/

3.7 Байгууллагаас багш ажилтны мэргэжил дээшлүүлэн суралцах хугацаанд сарын үндсэн цалинг  ажилласанд тооцож  бүтнээр буюу тодорхой хувиар  олгоно.

3.8 Эзгүй байгаа ажилтны ажлыг 14 хоногоос дээш хугацаагаархавсран гүйцэтгэсэн тохиолдолд сарын үндсэн цалин хөлсний 20 хүртэлх хувиар тооцож хөдөлмөрийн хөлсийг олгоно./нэмэлт заалтаар өөрчлөв/

3.9 Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1 заалтыг үндэслэн ажилтныг өөр ажилд түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулж болно.

3.10 Багш ажилтныг ажлын амжилт бүтээлээр нь оны эцэст, багш нарын баяр, цагаан сар, болон бусад баярыг тохиолдуулан  шагнаж урамшуулна.

3.11 Байгууллагын аварга багш ажилтан хүүхдийн шагнал урамшуулал дараах хэлбэртэй байна.

3.11.1 Шинэ жилийн баяраар

– Оны шилдэг ажилтан

– Оны шилдэг бүлэг

3.11.2 Багш нарын баяраар

  • Оны шилдэг багш
  • Оны шилдэг туслах багш

3.11.3 Хүүхдийн баяраар 1-3 хүүхдийг

  • Оны тэргүүний хүүхэдээр тус тус шалгаруулна

Байгууллагын захиргаа багш, ажилчид, анги бүлгүүдийг тухайн жилд хийсэн ажлаар нь дүгнэн тодруулах ба байгууллагын “Хүндэт самбар”-т зургийг нь тавьж алдаршуулан цом өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана. Хүүхэд эцэг эхчүүдээс сурлага авъяасаар нь, хүүхдийн хүмүүжилд оруулсан хувь нэмрээр шалгаруулан тодруулж  мөн байгууллагын “Хүндэт самбар”-т зургийг байрлуулан алдаршуулж өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнана.

3.12 Багш ажилтныг удирдах дээд байгууллагын болон төр Засгийн шагналд хамт олноос гаргасан  саналыг үндэслэн тодорхойлон дэвшүүлнэ.

3.13 Багш ажилтнууд болон хүүхэд эцэг эхчүүдийн дунд уламжлалт болон цаг үеийн тэмдэглэлт үйл явдал баяр ёслолыг тохиолдуулан уралдаан тэмцээн бусад үйл ажиллагааг жилийн ажлын төлөвлөгөөний хүрээнд хамтран зохион байгуулж хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэн олон нийт эцэг эхийн оролцоог нэмэгдүүлнэ. Амжилт үзүүлсэн бүлэг, болон багш хүүхдийг уралдаан тэмцээн зохион байгуулсан удирдамжийн дагуу шагнаж урамшуулна.

3.14 Цэцэрлэгээс тэтгэвэрт гарсан өндөр настангуудыг ахмадын өдөр, цагаан сарын баярыг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлэх бөгөөд зарцуулах хөрөнгийн хэмжээг цэцэрлэгийн зөвлөл, багш нарын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэнэ.

3.15 Ажилтан өөрөө, мөн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад ажилтан өөрөө, багш ажилтны гэр бүлийн хүн, аав ээж хүүхэд нас барсан тохиолдолд нэг удаагийн мөнгөн тусламж 150000 төгрөгийг ар гэрт нь эрхлэгчийн тушаалаар олгоно./нэмэлт заалтаар өөрчлөв/

3.16 Байгууллагын багш ажилтан өвчний улмаас өөрөө болон гэр бүлийн гишүүнээ тэтгэх, эмчлүүлэх шаардлагатай нөхцөлд цалинтай чөлөө олгох буюу байгууллагаас нэг удаа мөнгөн тусламж үзүүлнэ./нэмэлт заалтаар өөрчлөв/

3.17 Эрүүл мэндийг дэмжигч байгууллага болох ажлын хүрээнд ажиллаж байгаа ажлын хэсгийн багш ажилтныг ажлын үр дүнгээр тооцон жилд нэг удаа урамшуулал олгож байна /нэмэлт заалтаар оров./

3.18 Байгууллагын багш ажилтнуудын хүүхдүүдэд шинэ жилийн баяраар байгууллагаас өвлийн өвгөний  бэлэг олгож урамшуулна./нэмэлт заалтаар өөрчлөв/

ДӨРӨВ: БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

4.1 Багш ажилтны ажил хөдөлмөрийг зөв оновчтой зохион байгуулах, хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй нөхцөлөөр хангаж тэднийг хөдөлмөр хамгаалал ажил албан тушаалын чиглэлээр зөвлөгөө зааварчилгаагаар хангана.

4.2 Хүүхэд нэг бүрийн хөгжил, сургалтын ажлын агуулга, арга зүй зохион байгуулалтыг боловсронгуй болгох багш ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, байгууллага хамт олон ажлын амжилт тэргүүн туршлагыг нийтэд сурталчлах түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулна

4.3 Долоо хоногийн даваа гариг болгонд шуурхай хуралдаж сум орны мэдээлэл өгөх байгууллагын 7 хоногийн үйл ажиллагаа түүний биелэлтийг дүгнэж ярилцана.

4.4 Цэцэрлэгийн хамт олны хурал болон багш нарын зөвлөлийн хурлыг улиралд нэгээс доошгүй удаа, цэцэрлэгийн зөвлөлийн хурлыг бүрэн эрхийнх нь хугацаанд 5-аас доошгүй удаа хуралдуулж шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана.

4.5 Дотоод гадаадын цэцэрлэг, сургууль аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ хийж хамтран ажиллана.

4.6 Цэцэрлэгт ашиглагдахгүй байгаа зарим нэг өрөө тасалгааг гэрээний үндсэн дээр бусад байгууллага иргэдэд түрээслүүлж төлбөрт үйлчилгээ явуулан байрны түрээсийн мөнгийг хамт олны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, алжаал амралт зугаалга, зэрэг бусад асуудалд зарцуулна. /энэхүү заалтыг хүчингүй болгов. /

4.7 Багш ажилтаны ажлыг хөдөлмөрийн болон хамтын гэрээний үндсэн дээр хичээлийн жилийн хагаст болон эцэст дүгнэнэ.

4.8 Цэцэрлэгийн эрхлэгч,  ЗАН, БСШУС-ын 393 дугаар тушаалын хэрэгжилт  улирал бүрийн эцэст багш ажилтны хийсэн ажлын тайланг хамгаалуулж дүгнэн ажиллана.

4.9 Анги бүлэг,  гал тогоонд гаднын хүн чөлөөтэй орохыг хориглоно.

4.10 Цэцэрлэгийн эд хөрөнгийг гадагш гарган өөр зориулалтаар хэрэглэх, гал тогоонд гаднын хоол унд хийхийг хориглоно.

4.11 Гаднаас шинжилгээний бичиггүй  хоол хүнсний материал нийлүүлэхийг хориглоно.

4.12 Байгууллагын нийт өмч хөрөнгийн тооллогыг жилд 2 удаа явуулж өмч хөрөнгийн ашиглалт хадгалалт хамгаалалтын байдалд үнэлгээ дүгнэлт өгч хэтийн болон ойрын ажлын төлөвлөгөөнд тусган ажиллана.

4.13 Цэцэрлэгийн захиргаа багш ажилтантай өмчийн хариуцлагын гэрээ байгуулж ажиллана.

4.14 Цэцэрлэгийн захиргаа тэмдэглэлт баярын үед тусгай комисс болон хариуцлагатай жижүүр томилон ажиллуулна.

4.15 Хариуцлага

4.15.1 Байгууллагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараалан буюу 2-3 удаа чанаргүй биелүүлсэн буюу огт биелүүлээгүй тохиолдолд

4.15.2 Ажлын цаг ашиглалт хангалтгүй, идэвх санаачлагагүй ажилласан зэргээс ажлын үр дүн буурсан сар, улирлын ажлын үзүүлэлт 1-2 удаа хангалтгүй үнэлэгдсэн тохиолдолд

4.15.3 Өмч хөрөнгийн ашиглалт хадгалалт, хамгаалалтанд тавих анхаарал хариуцлагыг сулруулсанаас эд хөрөнгийг гэмтээсэн алдаж үрэгдүүлсэн тохиолдолд

4.15.4 Багш ажилтан захиргаанаас авсан чөлөөний болон амралтын хугацааг хэтрүүлэн ажил тасалсан  тохиолдолдолд

4.15.5 Сум орон нутгийн болон байгууллагаас зохион байгуулсан нийтийг хамарсан ажилд идэвхгүй оролцох, санаатайгаар тасалсан тохиолдолд

4.15.6 Ажлын цагаар ажлын байрыг эзэнгүй орхигдуулсан, согтууруулах ундаа хэрэглэсэн ажлын байран дээр осол, аюулгүй ажиллагааны дүрмийг хангаж ажиллаагүй тохиолдолд

4.15.7 Хүүхэд, эцэг эх, хамт олны дунд таагүй байдал үүсгэж багшийн нэр хүндийг гутаасан, хүүхэд эцэг эхийг гомдоосон болон төрийн албан хаагчийн болон багшийн ёс зүй хэм хэмжээг ноцтойгоор зөрчсөн тохиолдолд

4.7 Дараах зөрчлийг хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзэн цэцэрлэгийн захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. Үүнд:

4.7.1 Ажлын цагаар осол, аюулгүй ажиллагааны дүрмийг биелүүлээгүйгээс хүүхдэд гэмтэл учруулж хохироосон тохиолдолд

4.7.1 Багш ажилтан хүүхдэд шийтгэлийн буруу арга хэрэглэсэн, хүүхдийг бие болон сэтгэл санааны дарамтанд оруулсан тохиолдолд

4.7.2 Цэцэрлэгийн өмч хөрөнгийг ашигласан, эцэг эхээс дур мэдэн мөнгө, бусад эд зүйл татаж ёс суртахууны  зөрчил гаргасан тохиолдолд

4.7.3 Ажлын байранд болон ажлын цагаар архи уусан танхайрсан тохиолдолд

4.7.4 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалсан тохилдолд

4.7.5 Байгууллагын захиргаанаас сахилгын зөрчлийг 2-3 удаа давтан гаргасан тохиолдолд хөдөлмөрийг гэрээг  захиргааны санаачилгаар шууд цуцална.

ТАВ: БАГШ АЖИЛТНЫ ЭРХ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

5.1 Багш ажилтан Монгол Улсын үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хуулинд заасан эрх үүргийнхээ дагуу төр засгийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлж, өөрийн хууль эрхийн болон хүүхэд төвт хөгжүүлэх сургалтын онол, арга зүйн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж, хүүхдэд шинжлэх ухааны үндэстэй  мэдлэг чадвар олгож, тэдний авъяасыг нээн хөгжүүлж, эрүүл чийрэг цовоо сэргэлэн өсч хөгжих таатай орчныг бүрдүүлж, сургалтын үйл ажиллагаагаа зөв зохион байгуулж, хүүхдийн төлөө чин сэтгэл гаргаж ажиллана.

5.2 Багш ажилтан эрүүл мэндээ хамгаалуулах, ажлын байрны нөхцөлийг сайжруулах тухай санал хүсэлт гаргах, ажлын байранд бие даан өөрийгөө хөгжүүлэх  суралцах

5.3 Багш ажилтан өөрийн ажил албан тушаалын болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажлынхаа үр дүнг хамт олон, эцэг эх, удирдах зөвлөлд жилээр тайлагнана.

5.4 Бүлгийн багш нар өглөө бүлгийн хүүхдийн хүлээн авч сургалтын өдөр тутмын үйл ажиллагаагаа зохион байгуулж явуулах бөгөөд цэцэрлэгтэй ирээгүй буюу ирэхгүй байгаа хүүхдийн шалтгааныг байнга тогтоож удаан хугацаагаар чөлөө авсан өвдсөн тасалсан шилжсэн хүүхдийн оронд шинээр хүүхэд элсүүлэх асуудлыг цэцэрлэгийн захиргаанд тавьж шийдвэрлүүлнэ.

5.5 Багш ажилтан эрхлэгчийн зөвшөөрөлгүй эрүүл мэндийн шинжилгээгүй болон шинээр хүүхэд ангидаа элсүүлэн авахыг хориглоно.

5.6 Багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдэрлэхэд зориулж Үйлдвэрчний эвлэлийн бүлэг багш ажилчдаас хуримтлалын санг бүрдүүлэн хуримтлалын санг зарцуулах журам боловсруулж  хамт олны хурлаар хэлэлцүүлэн баталж тайланг улирал жилээр танилцуулж ажиллана.

ЗУРГАА: ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

 6.1 Цэцэрлэгийн захиргаа нь бүлгийн багш эцэг эх \Тэднийг төлөөлөх асран хамгаалагч\-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулан ажиллана.

6.2 Эцэг эхчүүд сургалтын  үйл ажиллагааны талаар санал хүсэлтэй цэцэрлэгийн захиргаанд тавих эрхтэй.

6.3 Эцэг эхчүүд цэцэрлэгээс зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хүүхдийн хөгжил, сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих, анги бүлэг тохижуулахад санаачлага гарган ажиллах үүрэгтэй.

6.4 Эцэг эхчүүд хүүхдээ өөрийн биеэр болон насанд хүрсэн хүнээр багшид хүлээлгэн өгч хүлээн авна.

6.5 Хүүхдээ цэцэрлэгт нь 14-оос дээш хоногоор явуулаагүй тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээ хийлгэж эрүүл мэндийн бичигтэй авчирна.

6.6 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 21 хоногоос дээш хугацаагаар цэцэрлэгтээ ирээгүй тохиолдолд хүүхдийг цэцэрлэгээс чөлөөлнө.

ДОЛОО: БУСАД

 7.1 Энэхүү дотоод журмыг цэцэрлэг үндсэн үйл ажиллагаагаа албан ёсоор эрхлэн явуулж буй нөхцөлд нийт багш ажилчид, эцэг эх дагаж мөрдөнө.

7.2 Цэцэрлэгийн дотоод журам нь энэхүү журам болон Монгол Улсын үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай багц хууль, СӨБ-ын тухай хууль, болон бусад хууль тогтоомж, БСШУЯ, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захирггааны төв байгууллагын тогтоол шийдвэр, хамтын гэрээнд нийцүүлэн гаргасан хавсралт журмуудаас бүрдэнэ.

 

Сэтгэгдэл