Цэцэрлэгийн дүрэм

ДАШБАЛБАР СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН  ДҮРЭМ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1   Тус сумын хүүхдийн цэцэрлэг нь \цаашид цэцэрлэг гэнэ\ сургуулийн өмнөх насны хүүхдийг асран хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн, хөгжлийг дэмжих сургалтын байгууллага мөн.

1.2  Цэцэрлэг нь Монгол улсын Боловсролын тухай багц хууль, СӨБ-ын тухай хууль, бусад хууль тогтоомж, СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон БСШУЯ, аймаг сумын Засаг дарга, боловсролын газраас гаргасан тушаал захирамж шийдвэр, өөрийн цэцэрлэгийн үзэл баримтлалыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллана.

1.3  Хүүхдийн дунд зохион явуулах сургалт хүмүүжлийн ажлын чанарыг сайжруулах, боловсролын талаар цэцэрлэгийн хэмжээнд баримтлах үндсэн гол асуудлуудыг зөвшин хэлэлцэж тодорхой шийдвэр гаргах, үүрэг бүхий “Цэцэрлэгийн багш нарын зөвлөл”-ийг байгуулах ба боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан шийдвэрийг баримтлан ажиллуулна.

1.4  Цэцэрлэгийн хүүхдийн сургалт, хүмүүжлийн ажлын арга зүйг боловсролнгуй болгох чанарыг дээшлүүлэх, багш нарын сурган хүмүүжүүлэх чадвар, арга барилыг сайжруулах, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх, хяналт тавих зорилгоор “Цэцэрлэгийн заах аргын нэгдэл”-ийг байгуулж боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн дагуу ажиллуулна.

1.5  Цэцэрлэгийн захиргааны дотоод журам боловсруулан цэцэрлэгийн зөвлөлөөр болон хамт олны хурлаар хэлэлцүүлэн баталж үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.

1.6  Цэцэрлэг нь аймгийн Боловсрол соелын газар, сумын Засаг даргын тамгын газрын шууд удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулна.

1.7 Цэцэрлэг нь сумын “Улз” багийн нутаг дэвсгэрт “Цагаан дэв” хороололд байрлах ба  хамран сургах тойргийн 2-5 насны хүүхдийг авч СӨБ эзэмшүүлнэ.

ХОЁР. ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГА ХЯНАЛТ

2.1  Цэцэрлэг нь орон нутгийн төрийн захиргааны байгууллага болон боловсролын асуудал хариуцсан төв, орон нутгийн байгууллагын удирдлагын дор ажиллана.

2.2  Цэцэрлэгийг боловсролын асуудал хариуцсан төв, орон нутгийн байгууллагаас томилсон эрхлэгч удирдана. Эрхлэгч нь СӨБ-ын багш бэлтгэдэг их дээд сургууль коллеж төгссөн ажлын туршлагатай байна.

2.3 Цэцэрлэгийн эрхлэгч нь байгууллагын үйл ажиллагааны хэвийн явагдах нөхцөл боломжийг хангах, БНХ-ийг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө болон сургалт хүмүүжлийн ажлын чанар үр дүн заах арга зүй, багш нарын ЗАН-ийн ажлыг сайжруулахтай холбоотой асуудлуудыг тушаал гарган шийдвэрлэх ба түүнд цэцэрлэгийн тэмдэгийг дарж баталгаажуулна.

2.4 Цэцэрлэгийн эрхлэгч нь өөрийн гаргасан тушаал шийдвэрийн биелэлтэнд байнгын хяналт тавьж сургалт хүмүүжлийн ажлын чанар үр дүн, багш ажилтнуудын болон анги танхим орчны ариун цэвэр, хүүхдийн хоолны амт чанар, нэр төрөл, илчлэг, цэцэрлэгийн өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, төр засгийн хууль тогтоомж, дээд байгууллагын тогтоол, шийдвэрийн биелэлт, зэрэг асуудлуудад хуваарийн дагуу хяналт тавьж илэрсэн дутагдлыг арилгах, талаар холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгч биелэлтэд хяналт тавина.

2.5 Цэцэрлэгийн үйл ажиллагаанд ардчилал, ил тод, байдлын хөгжүүлэх, хамтын болон өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор “Цэцэрлэгийн зөвлөл”-ийг боловсролын хуульд заасны дагуу ажиллуулна.

2.6 “Цэцэрлэгийн зөвлөл”-ийг үүсгэн байгуулагчийн болон цэцэрлэгийн багш эцэг эхийн төлөөлөлтэй байгуулна.

ГУРАВ. ЦЭЦЭРЛЭГИЙН БҮТЭЦ, ХҮМҮҮЖИЛ СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.1 Цэцэрлэг нь 2-5 хүртэлх насны хүүхдийг хүлээн авч, тэдний нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна. Цэцэрлэгт бага, дунд, ахлах бэлтгэл бүлгээр ажиллах бөгөөд бага бүлэгт 25-30 хүүхэд, дунд бүлэгт 30-35 хүүхэд, ахлах бэлтгэл бүлэгт 35-40 хүүхэд байна. Бэлтгэл бүлэг 2 бүлгээр хичээллэнэ.

3.2 Цэцэрлэгийн үйл ажиллагааны дэглэм, түүнээс үндэслэн гарах бүлэг тус бүрийн өдрийн дэглэмийг цэцэрлэгийн ажиллах цагтай уялдуулан боловсруулж “Багш нарын зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэн баталж мөрдөнө.

3.3 Цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа үеэр багш, туслах багшийг сургалтын бус ажилд дайчлан ажиллуулахгүй.

3.4 Цэцэрлэгт хүүхэд элсүүлэх асуудлыг эрхлэгч хариуцна.

3.5 Цэцэрлэгийн хичээлийн жил 09 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 01-ний өдөр  хүртэл үргэжилнэ.

3.6 Хичээлийн жилийн эхэнд буюу эцэст хүүхдийн мэдлэгийн тогтоох үнэлгээг хийнэ.

ДӨРӨВ. ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ

4.1 Цэцэрлэгийн материаллаг баазыг бэхжүүлэх, сургалт хүмүүжлийн ажил чанар үр дүнг сайжруулахад туслах зэрэг эцэг эх олон нийтийн оролцог нэмэгдүүлэх зорилгоор “Эцэг эхийн зөвлөл”-ийг байгуулан ажиллуулна.

4.2 Цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлийг нийт эцэг эхийн хурлаас \бүлэг бүрийн эцэг эхээс 1-2 төлөөлөгч оролцуулна\ нэг жилийн хугацаанд сонгоно. Эцэг эхийн зөвлөлийн гишүүдээс зөвлөлийн дарга нарийн бичгийн даргыг сонгоно.

4.3 Цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөл нь цэцэрлэгийн сургалтын техник хэрэгсэл болон сургалтын хэрэглэгдэхүүн тоглоом зэргийг нэмэгдүүлэх баяжуулах, анги бүлгийг тохижуулах, хүүхдийн хөгжил, сургалтын үйл ажиллагааны талаар эцэг эхээс гарсан санал хүсэлтийг цэцэрлэгийн захиргаанд танилцуулах, зэрэг бусад асуудлуудыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэн хамтран ажиллана.

4.4 Эцэг эхийн хороо нь /бүлгийн эцэг эх/ цэцэрлэгийн захиргаатай хамтран эцэг эхийн хурал, хүүхэд эцэг эхийн дунд бусад төрөл бүрийн урладаан тэмцээн өдөрлөг зохион байгуулахад хариуцна.

4.5 Хүүхэд эцэг эхийн дунд зохиогдож буй сургалт хүмүүжлийн ажил, өдрийн дэглэмийн мөрдөлт, ариун цэврийн дүрэм, хүүхдийн аюулгүй байдлын дүрэм, хүүхдийн хувийн ариун цэвэр, хүүхдийн хоолны амт чанар, нэр төрөл, хүрэлцээ, хангамж, болон цэцэрлэгийн захиргаанаас багш, эцэг эхтэй байгуулсан гурвалсан гэрээний биелэлт зэрэг асуудалд хяналт тавихад оролцуулах, санаачлага гарган ажиллаж үр дүнг цэцэрлэгийн захиргаанд танилцуулна.

ТАВ. ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХ

5.1 Боловсролын тухай хууль, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймгийн боловсролын газрын зөвшөөрөл, тэдгээр байгууллагаас гаргасан хууль эрх зүйн баримт бичгийг үндэслэн сурган хүмүүжүүлэх туршилт судалгаа, төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалт явуулах, мэргэжлийн багшийг сонгон шалгаруулж ажилд авна.

5.2 Батлагдсан төсөв орон тооны нормативийг үндэслэн  багтаан багш ажилтнуудын орон тоог шийдвэрлэнэ.

5.3 Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт баримт бичгийг үндэслэн цэцэрлэги йн багш ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх, шагнаж урамшуулах, шагналд тодорхойлох, мөн сахилгын шийтгэл эд материалын хариуцлага хүлээлгэнэ.

5.4 Батлагдсан төсөв хөрөнгийг ашиглан сургалтын техник хэрэгсэл тоног төхөөрөмж, эд хөрөнгө худалдан авах, хэрэгцээ хангахгүй болсон ба илүүдэлтэй, элэгдэж хуучирсан эд хөрөнгийг зохих журам зааврын дагуу шийдвэрлэнэ.

5.5 Багш ажилчдын цалинг холбогдох хууль тогтоомжийн дагуу батлагдсан цалингийн санг үндэслэн нэмэгдүүлэх, зэрэг дэвийн нэмэгдэл,ажлын үзүүлэлт амжилтыг үндэслэн ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал зэрэг бусад нэмэгдлүүдийг зохих журмын дагуу   олгоно.

5.6 Цэцэрлэгт ашиглагдахгүй зарим өрөө тасалгааг гэрээний үндсэн дээр түрээслүүлэх зэрэг төлбөрт үлйчилгээг явуулна. Түүнээс олсон орлогыг хамт орны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, бусад засвар үйлчилгээ тохижилтонд зарцуулна.

ЗУРГАА. ЦЭЦЭРЛЭГИЙН ҮҮРЭГ

6.1 Цэцэрлэгийн 2-5 насны хүүхдэд нас бие сэтгэхүйн хөгжлийн онцлогт тохирсон сургалт хүмүүжлийн ажлыг чанартай зохион байгуулж явуулах, тэдний авьяас сохирхолыг хөгжүүлэх ариун цэвэр аюулгүй ажиллагааны журмыг чанд сахиж эрүүл мэндийг нь хамгаалан бэхжүүлэх, хамт олны хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах, материаллаг баазаа бэхжүүлэх, хүмүүжил сургалтын ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгыг амжилттай шийдвэрлэхийн тулд цэцэрлэгийг үйл ажиллагааны болон хэтийн болон ойрын төлөвлөгөөг боловсруулан мөрдөж биелэлтэнд хяналт тавьж ажиллана.

6.2 Хамран сургах тойргийн цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд хувилбарт сургалтыг зохион байгуулж хүүхдийг сургуульд амжилттай бэлтгэх зорилтыг хэрэгжүүлж ажиллана.

6.3 Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх чийрэгжүүлэх ажлыг эрүүл мэндийн байгууллага эцэг эхтэй хамтран зохион байгуулна.

6.4 Цэцэрлэгийн хүүхдэд амтлаг чанартай илчлэг сайтай олон нэр төрлийн хоолоор үйлчилнэ.

6.5 Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, тэдний хувийн ариун цэврийг сайжруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, цэцэрлэгийн эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөх, байгууллагын багш ажилтныг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулна.

6.6 Төрийн захиргааны төв байгууллагаас баталж гаргасан “Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлын байрны тодорхойлол”-ыг үндэслэн цэцэрлэгийн багш ажилтны ажил үүргийн хуваарь ажлын чиглэлийг гэрээний дагуу авч ажиллах нөхцөлөөр хангана.

6.7 Цэцэрлэг нь бүлэг дэвших, шинээр орох хүүхдийн элсэлтийг жил бүрийн 05 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 15 хүртэл хийнэ.

6.8 Холбогдох хууль, дүрэм, журмын дагуу  багш ажиллагсдын ажлын үр дүнг тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэх ба хөдөлмөрийн гэрээг жилд 2 удаа дүгнэнэ.

ЭРХЛЭГЧ                            Л.ЦОГЗОЛМАА

 

Сэтгэгдэл