Танилцуулга

Байгууллагын бүтэц зохион байгуулалт:

Манай байгууллага нь нийт 26 багш ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 6 бүлэгт  195 хүүхдийг хамруулан Боловсролын чанарын шинэчлэл Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтыг “Багийн зөв хүмүүжил баттай сайн төлөвшлийг багаас нь бид олгоно” гэсэн үзэл баримтлалын дор хамт олноороо хамтран нэгдмэл нэг үзэл санаа,  зорилго чиглэлтэйгээр Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг чанартай хүргэн ажиллаж байна.

Манай цэцэрлэгийн хамт олны бүрэлдэхүүнд:

  • Удирдах ажилтан-1
  • Үндсэн багш – 7
  • Туслах багш – 6
  • Гүйцэтгэх ажилтан – 8
  • Гэрээт ажилтан – 4 ажиллаж байна.

Мэргэжлийн багшийн хангалт 100 хувь, үүнээс боловсролын зэрэгтэй багш 6, мэргэжлийн зэрэгтэй багш 5 ажиллаж байна.

Хамран сургалт:

 Хамран сургалт тойргийн 340 хүүхдээс үндсэн сургалтанд 195 хүүүхэд хувилбарт сургалтаар 25 хүүхдийг хамруулан хамран сургалт 64 хувьтай байна. Манай хамт олон нь 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн орон нутгийн болон байгууллагын онцлог үйл ажиллагаанд тулгуурласан өөрийн үзэл баримтлалаа тодорхойлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх,  төлөвшүүлэх сургалтын үйлажиллгааг зохион байгуулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлсэнээр жил бүр хөтөлбөрийн агуулга, арга зүй, үрд үнд,  хяналт үнэлгээ, хийж хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Өөрийн цэцэрлэгийн үзэл баримтлал, сургалтын хөтөлбөрийн хүрээнд буриад үндэсний болон монгол бахархалт зан үйлийг харуулсан уламжлалт тоглоом наадгай сургалтын хэрэглэгдэхүүнийг эцэг эхийн оролцоотой түлхүү хийж сургалтын орноо бүрдүүлэн  хүүхэд Буриад үндэсний хэл, зан заншил, ахуйн соелоо мэдэх, Буриад дуу шүлэг, ёохор бүжиг, уламжлалт язгуур биет бус өв соёлоос суралцах, зэрэг монгол бахархалт тоглоом наадгайгаар тоглож хүүхэд бүрийн танин мэдэхүйн үйлийг хөгжүүлэн ажиллаж байна.

Бидний эрхэмлэх зүйлс:

  • Багийн зөв хүмүүжил баттай сайн төлөвшлийг багаас нь бид олгоно.
  • Хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн орчин бүрдүүлнэ.
  • Хүүхэд нэг бүрийн танин мэдэхүйн онцлогийг нээн илрүүлнэ.
  • Хүүхэд бүрийн зан үйлд гарах өөрчлөлт, хувийн хөгжлийг хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Хүүхэд өөрөө бие даан суралцах үйлийг дэмжинэ.
  • Хүүхэд өөрөө туршлага хуримтлуулах боломжийг олгоно.
  • Хүүхдийн тоглонгоо суралцах үйлийг дэмжинэ.
  • “Хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө хамтдаа” гэсэн уриаг дэвшүүлэн ажиллаж байна.
  • Буриад үндэсний өв уламжлалаас суралцах

 Байгууллагын хөгжил төлөвшилд хамт олны үүрэг оролцоо нь

  • Хариуцлагатай байх
  • Аливаад “Би чадахгүй” гэдэг үгнээс татгалздаг байх
  • Нэгдмэл нэг санаатай байх
  • Бие биенээ хүндэтгэж урмаар тэтгэж дэмждэг байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй байх гэсэн шийдлээр тодорхойлогдож бүтээлч сэтгэлгээгээр хамтран ажиллаж байна.

“”Эрүүл мэндийн дэмжигч байгууллага”, “Хүүхдэд ээлтэй байгууллага” болох томоохон зорилт тавин ажиллаж байна.

“Эрүүл мэндийн дэмжигч байгууллага”ын  орон нутгийн 3-р зэргийн болзол хангасан гэрчилгээгээ гардан авсан билээ. Цаашид шат шатны болзол хангах,  мөн   “Хүүхдэд ээлтэй байгууллага” болох зорилтын хүрээнд шат дараатай ажлыг хэрэгжүүлэн ажилласаар байна.

 

 

Сэтгэгдэл