Манай цэцэрлэгийн түүх

Байгууллагын түүхэн товчоо

Дашбалбар сумын хүүхдийн цэцэрлэг нь 1963 онд Ж.Ядамгүр багшийн зохион байгуулсанаар улирлын хэлбэрээр 20 хүүхэдтэй насны холимог бүлгээр ажиллаж эхэлжээ.

1964 оны 8 дугаар сард курсийн багш Цэгмэдийн Цэвэлмаа нь тус суманд томилогдон ирж сумын төвийн баруун урд хэсэгт байрлалтай МААМ станцын орон сууцны барилгыг ажиллагсдын хамтын хүчээр, нэгдлийн тусламжтайгаар засварлан тохижуулж 3-8 насны 300 хүүхэдтэй бүгд 4 ажилтантайгаар цэцэрлэгийг өдөр тутмын үйл ажиллагаатай болгон ажиллуулж эхэлжээ.

1978 оны 10 дугаар сарын 26-нд Монголын хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр баригдсан цэцэрлэг яслийн нэгдсэн комбинатын барилгад шилжин байрлаж ясли цэцэрлэгийн тус бүр 1 бүлэгтэй, 13 багш ажилтантай, ажиллаж байсан.

1991 онд цэцэрлэгийн барилга байгууламж шинээр нэмэгдэн баригдсанаар цэцэрлэгийн 2 барилга байгууламжид 4 бүлэг 100 хүүхэдтэйгээр ажиллаж байсан ба 1992 онд яслийн бүлгүүд татан буугдаж 3-7 насны хүүхдүүд  хамрагдаж эхэлсэн байна.

ҮЕ ҮЕИЙН АХМАД ЭРХЛЭГЧ, БАГШ,  АЖИЛЧИД

  1. Цэгмэдийн Цэвэлмаа: Анхны эрхлэгч /Ардын боловсролын тэргүүний ажилтан/
  2. Ядамгүрийн Цэвэлмаа: 1970-1976 онуудад багш эрхлэгч байсан
  3. Мятавын Долгор: 1977-1979 онуудад багш эрхлэгч байсан
  4. Батмөнхийн Балжид 1979-1983 онуудад Ясли цэцэрлэгийн комбинатын эрхлэгч байсан /Алтан гадас одонт/
  5. Содном Цэрэндаваа: 1985-1991 онуудад эрхлэгч багшаар ажиллаж байсан /Боловсролын тэргүүний ажилтан/
  6. Иш-осорын Наранцэцэг: 2004-2010 онуудад эрхлэгчээр ажиллаж байсан /Боловсролын тэргүүний ажилтан/
  7. Ахмад багшнар:анхны багш Б.Сээмаа, анхны асрагч багш Мядагмаа, Цэрэндашийн Нансалмаа, Базарын Чимэд, Гомбосүрэнгийн Хандсүрэн, асрагч багш С.Насанбаяр, багш С.Чулуунхүү, А.Мөнхтөр,
  8. ахмад ажилтан Базаржавын Цэндэм, Жалсаны Долгор, Нямын Бүтэд, Цэдэнжавын Цэрэгмаа, Жамцын Жаргал, А.Сүнжидмаа, Д.Цэдэн, Ж.Долгор Сэрээтэр Дэнсмаа, Цэдэндамбын Цэрэнханд, Мөнхийн Дэлгэрмаа, Дугарын Дуламсүрэн, Буджавын Лхамжав, Ж.Цэцэгбаяр, Б.Цэрэгмаа, Ц.Жавзмаа, Г.Гэрэлцэцэг, З.Дугармаа нар энэ байгууллагад хувь нэмрээ оруулан үр бүтээлтэй ажиллаж байсан байна.
 

Сэтгэгдэл